Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын тайзнаа анх удаа бүрэн хэмжээний дэлхийн сонгодог бүтээл тавигдлаа. Тодруулбал, ДБЭТ-ын уран бүтээл Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжгийг мэргэжлийн уран бүтээлчид нь тоглож, орон нутгийн хүүхэд залууст сонирхуулав.
Хоёр удаа тоглогдсон жүжгийг нийт 1000 гаруй хүүхэд багачууд, залуучууд үзэж сонгодог уран бүтээлийн гайхамшгийг шагшин, үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Энэ нь орон нутгийн хүүхэд багачуудын оюунд оруулж буй маш том соёлын хөрөнгө оруулалт гэдгийг ч албаныхан онцлон сайшааж байна.
Цэнхэр нүдэн бүсгүй бүжгэн жүжиг нь анх 1870 онд Парисын Гранд опера театрт тоглогдож байсан бол Монгол Улсад 1966 онд тоглогдож, хамгийн сүүлд 2019 онд ДБЭТ-ын тайзнаа тавигдаж байжээ.