Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ АЯНД 25,6 МЯНГАН ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнөсөн “Илүүдэл жингүй эртэч монгол” аяны хаалт жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тус аянд Сүхбаатар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 25,6 мянган иргэн хамрагдаж, дасгал хөдөлгөөнд нэгджээ. Тодруулбал, алхалт гүйлтээр 2004, дугуйгаар 528, гадна талбайд дасгал хийсэн 1325, усан бассейнд 1200, фитнесс клуб, ажлын байр болон заал танхимд 21806 […]