Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнөсөн “Илүүдэл жингүй эртэч монгол” аяны хаалт жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тус аянд Сүхбаатар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 25,6 мянган иргэн хамрагдаж, дасгал хөдөлгөөнд нэгджээ.
Тодруулбал, алхалт гүйлтээр 2004, дугуйгаар 528, гадна талбайд дасгал хийсэн 1325, усан бассейнд 1200, фитнесс клуб, ажлын байр болон заал танхимд 21806 хүн дасгал хөдөлгөөн хийсэн гэх дүн гарчээ. Ерөнхий оролцоог харвал аянд иргэд маш идэвхтэй хамрагджээ. Тиймээс энэхүү эрүүл зөв амьдрах дадал хэвшлээ үргэлжлүүлж, цаашид байнгын дасгал хөдөлгөөн хийж байхыг уриаллаа.
Аймгийн БТСГ-аас аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, идэвхээр нь шилдэг байгууллага, сумдыг шалгаруулахад аймгийн УЦУОШТ, Нэгдүгээр цэцэрлэг, Эртэч клуб, Баяндэлгэр, Дарьганга сумд бусдыгаа манлайлан оролцсон байна.