Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОБГ-ЫН ХАМТ ОЛОН 350 ГАРУЙ ЖИМСНИЙ МОД ТАРЬЖЭЭ

Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өөрсдийн санаачлагаар 2950 м2 талбайд жимсний мод тарьжээ. Чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, монос зэрэг 2,6 сая төгрөгийн өртөг бүхий таван төрлийн 350 гаруй жимсний модыг тарьж, алба хаагчид гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар тарьсан модныхоо арчилгаа, усалгааг хийжээ.

Энэ төрлийн үйл ажиллагаанд бага насны хүүхдийг татан оролцуулах нь мод тарихын, тарьсан модоо услаж тордохын ач тусыг мэдээд зогсохгүй хүүхэд багаасаа модоо, байгалт дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд суралцаж байдаг гэдгийг онцлов. Мөн ойрын өдрүүдэд халж, хуурайшилт ихтэй байгаа учраас ААНБ-уудыг өөрсдийн тарьсан модондоо цэнэг усалгаа сайн хийхийг аймгийн БОАЖГ-аас зөвлөлөө.

Мөн тус хамт олон энэ жил бүх нйтээр мод тарих өдрийн хүрээнд хуваарьт газраа буюу Дөрвөлж цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг хайлаас модыг тарьжээ.