Аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нийг авто машингүй өдөр болголоо. Аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ.
Тус өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахтай холбоотойгоор Баруун-Урт сумын нэгдүгээр тойргийн замаас дотогш замын хөдөлгөөнийг өглөөний 08 цагаас 16 цаг хүртэл хязгаарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар болон Авто тээврийн төвийн удирдлагуудад үүрэг болгожээ.
6 дугаар сарын 1-ний өдөр Нарны хүүхдүүд баярын нэгдсэн арга хэжмээ, Нэгдүгээрт хүүхэд уриан дор хүүхдийн эрхийн чиглэлийн хууль тогтоомжийг суртлачилах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа, олон төрлийн уралдаан тэмцээн, Гайхамшигт зүүд хүүхдийн жүжиг, шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагаанууд явагдахаар хөтөлбөрийг баталжээ.