Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Аймгийн хэмжээнд 79 мянга гаруй мод тариад байна

Сүхбаатарчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 26-ны байдлаар долоон төрлийн 79090 ширхэг мод сөөгийг тарьжээ. Үүнд нийт 245,2 сая төгрөгийг зарцуулсан байна.   Дээрх моддыг тарих ажилд 131 албан байгууллагын 8347 иргэн оролцжээ. Тарьсан мод нь шилжүүлэн суулгаснаас хойш 7-10 хоногийн хугацаанд тухайн газартаа дасан зохицож ургах чадвартай болдог. Тарьсан модны усалгаа ургалтын байдалд хяналт хийхэд модны нахиа задраагүй, ургалт удааширалтай байна. […]

ГОЛОМТ ХЭЭР МОРЬ 1000 ГАРУЙ КИЛОМЕТРЭЭС ТӨРСӨН НУТАГТАА ГҮЙЖ ИРЛЭЭ

Сүхбаатар аймгаас Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд зарагдсан Уулбаян сумын алдарт уяач Д.Амаржаргалын унаган адуу, голомт хээр морь хатирсаар унаган эзэн, эх нутаг, ижил сүрэгтээ ирлээ. Нийт 1000 гаруй километр замыг 24 хоног хатируулан гүйсээр ирсэн морио эзэд, нутгийн зон олон нь хүндэтгэн угтан авчээ. Голомт хээр морь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум […]