Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Аймгийн хэмжээнд 79 мянга гаруй мод тариад байна

Сүхбаатарчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 26-ны байдлаар долоон төрлийн 79090 ширхэг мод сөөгийг тарьжээ. Үүнд нийт 245,2 сая төгрөгийг зарцуулсан байна.

 

Дээрх моддыг тарих ажилд 131 албан байгууллагын 8347 иргэн оролцжээ.

Тарьсан мод нь шилжүүлэн суулгаснаас хойш 7-10 хоногийн хугацаанд тухайн газартаа дасан зохицож ургах чадвартай болдог. Тарьсан модны усалгаа ургалтын байдалд хяналт хийхэд модны нахиа задраагүй, ургалт удааширалтай байна. Мод тарьж ургуулахад тарих ажил 1 хувь , 99 хувьд нь усалгаа, арчилгааны ажлыг хийж байж ургадаг. Мод хэдий чинээ усалгаа, арчилгаа сайн байна төдий чинээ орчиндоо хурдан дасч, хурдан ургана. Ингэж тогтмол усалгаа, арчилгаа хийсэн модны навч гүн ногоон өнгөтэй, навчны хэмжээ том, гялгар, титэм сайтай, өсөлт өндөр байдаг. Иймд албан байгууллага, айл өрхийн иргэд тарьсан модондоо усалгаа, арчилгааг тогтмол хийхийг зөвлөж байна. Усалгааг долоо хоногт хоёр удаа буюу долоо хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудад тогтмол хийхийг аймгийн БОАЖГ-аас анхааруулав.

Аймгийн УЦУОШТ-өөс мэдээлснээр ойрын өдрүүдэд агаарын температур 21-26 градус дулаан , хуурайшилтай, халуун