Хөдөлмөр,нийгмийн хамгааллын салбарын харъяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр аймгийн ХХҮГ ,ажил олгогч байгууллагын захиалгын дагуу найман байгууллагад 14 иргэнийг зуучилж халамжаас хөдөлмөрт шилжүүлэв.
Мөн бизнес санаагаа хөгжүүлэх 15-34 насны залуучуудын “Шилдэг Старт-Ап” сургалтад 14 , эмэгтэйчүүдийн богино хугацааны сургалтад 16, залуучуудын оролцоо төсөлд 4, ажил хайгчаар 21 иргэнийг бүртгэжээ. Нийгмийн халамжийн чиглэлээр насны хишиг, алдарт эхийн одонгийн тэтгэмжид хамрагдах 20 иргэнийг бүртгэж, ахмадын зориулалттай амралт сувиллын эрхийн бичгийг 11 ахмад настанд олголоо.
Мөн өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж хувиараа ажлын байр бий болгон ажилласан гурван иргэнийг ХХҮГ-ын зүгээс урамшуулж, цаашид ч хамтран дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Нийгмийн даатгалын хэлтэс болон, ГБХЗХГ-ууд үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүртгэн баримтжуулах, заавар зөвлөгөө өгөх ажлыг хийж байв.