Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд наадмыг 7 дугаар сарын 28, 29, 30-ний өрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Наадам 7 дугаар 28-нд эрлийз гурван насны моридын уралдаанаар наадам эхлэх бол, баяр наадмын нээлт 7 дугаар сарын 29-нд болох бөгөөд 3 өдөр үргэлжилнэ.
Баяр наадмын тов батлагдсантай холбоотойгоор аймгийн баяр наадмыг зохион байгуулах комисс ажлаа эрчимжүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын албан даалгавар гарч сумд, ААНБ, иргэдэд тодорхой үүрэг даалгаврыг өгч, дор бүрнээ бэлтгэл ажлыг хангаж байна. аймгийн түүхэн ой тохиож буй хэий ч орон нутгийн зүгээс ямар нэг хандивын ажлыг өрнүүлээгүй, тиймээс ААНБ, иргэд, айл өрх бүр дор бүрнээ хичээж өөрсдөөс хамаарах ажил, үйлчилгээг цаг алдалгүй хийж, аймгийнхаа өнгө үзэмжийг засаж, сайжруулах ажилд идэвхийлэн оролцохыг аймгийн ЗДТГ-аас уриаллаа.