МАЛЧИД ХОТОНДОО ТӨРИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЛАА
Баруун-Урт сумын наймдугаар баг 910 өрхтэй. Үүний 670 нь малчин, үлдсэн нь мал бүхий өрх. Хамгийн холын малчин 150 километрээс аймгийн төврүү ирж төрийн болон бусад тусламж үйлчилгээг авдаг. Тэгвэл тус багийн иргэд энэ удаад хотондоо төрийн мэдээллээ авч, тулгарч буй саад бэрхшээлээ хэлэлцэн шийдвэрлүүлж, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ямар ч үнэ төлбөргүйгээр авлаа. […]
Э.МӨНХЗУЛ: ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, НУТАГШУУЛАХ НЬ ЧУХАЛ
Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах төсөл тус аймагт хоёр жилийн хугацаанд хэрэгжин дуусах шатандаа орсон. Төсөл Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Түвшинширээ сумдад хэрэгжиж буй бөгөөд төсөлд хамрагдагч туслах малчдын төлөөлөл, холбогдох албаны хүмүүст зориулан ээлжит сургалт, мэдээллийг өглөө. Мөн төслийн багийнхан аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж харилцан мэдээлэл солилцон, цаашид төслийн үр дүнг […]