ГАНГА НУУРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
“Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах” ажил үргэлжилж байна. Ганга нуурыг малын хөлийн талхагдлаас чөлөөлөх, хамгаалах зорилгоор нуураас 50-60 км-т 10 ширхэг өрөмдмөл худаг гаргаж, нуурын энгийн хамгаалалтын бүсээс гадагш 500 метрт хашаажуулалт хийгдсэн. Элсний нүүдлээс хамгаалах экосистемийн онцлогт тохирсон ойн зурвас бүхий 8 га талбайд 7,500 модны нүх ухаж, бэлтгэл ажлыг хангажээ. Ганга […]