Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ГАНГА НУУРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

“Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах” ажил үргэлжилж байна. Ганга нуурыг малын хөлийн талхагдлаас чөлөөлөх, хамгаалах зорилгоор нуураас 50-60 км-т 10 ширхэг өрөмдмөл худаг гаргаж, нуурын энгийн хамгаалалтын бүсээс гадагш 500 метрт хашаажуулалт хийгдсэн. Элсний нүүдлээс хамгаалах экосистемийн онцлогт тохирсон ойн зурвас бүхий 8 га талбайд 7,500 модны нүх ухаж, бэлтгэл ажлыг  хангажээ.

Ганга нуурын ёроолын хагшаасын судалгаа, Молцог элсний ургамалжилтын судалгаа хийгдэж дууссан байна. Одоооор ГН-2 дугаар хайгуулын цооногийг ашиглалтын цооногт шилжүүлэн тоноглох, Ганга нуурын экосистемийг тэтгэх ус дөхүүлэх суваг буюу хоолой, техник угсралтын ажлын гүйцэтгэл 70, Мод үржүүлгийн газар, Ногоон байгууламж бүхий 2 га талбайд бичил цэцэрлэгжүүлэлтийн ажлын гүйцэтгэл 80, Батлагдсан зураг төсвийн дагуу Ганга нуурын эргийн тохижилтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Ажлын гүйцэтгэлд Усны газар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дарьганга байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дарьганга сумын удирдлагууд хамтран хяналт тавьж байгаа аж.