“ШИДЭТ БИЙР” ДУГУЙЛАНГИЙН 1 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
Түвшинширээ сумын Соёлын төвийн дэргэдэх Шидэт бийр зургийн дугуйлангийн нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Дугуйлангийн багш О.Номин-Эрдэнэ нь өнгөрсөн онд Улаанбаатар хотоос нутгаа зорин ирсэн мэргэжлийн залуу зураач. Хүүхдүүдийн саналд тулгуурлан дугуйлангийн ажлаа эхлүүлсэн цагаас хойш өнөөг хүртэл сумынхаа 150 гаруй хүүхдийг хамруулаад байгаа бөгөөд цаашид дугуйлангаа өргөжүүлж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ. […]