Иргэдийг цэвэр сүүгээр хангах ажлыг Гарлам хоршоо эхлүүлжээ
Сүү, цагаан идээний Гарлам хоршоо Баруун-Урт суманд 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүний чиглэлийн алатау үүлдрийн үнээг өсгөн үржүүлж, уламжлалт аргаар сааж сүү, цагаан идээ үйлдвэрлэн орон нутагтаа борлуулдаг. Одоогоор 15 үнээ сааж байгаа бөгөөд өвлийн улиралд өдөрт 250 мянган төгрөгийн сүү борлуулдаг байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдийг цэвэр сүүгээр хангах ажлыг […]
Малын тоо толгой 16.9 хувиар буурчээ
Аймгийн Статистикийн хэлтсээс 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг танилцууллаа. Аймгийн мал сүрэг өмнөх оноос 16.9 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймаг 2023 оны эцэст нийт 3.9 сая толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхоос 785.3 мянган толгойгоор буюу 16.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Аймгийн хэмжээнд Эрдэнэцагаан сумын малын тоо толгой өмнөх оноос 21.9 мянгаар өссөн ба адуу, үхэр, ямааны тоогоор аймагтаа тэргүүлж байна. Мөн Сүхбаатар сум хонины тоогоор, Түвшинширээ сум тэмээний тоогоор тэргүүлсэн хэвээр байна. Харин Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, БаруунУрт сумын малын тоо өмнөх оноос 19.5 мянгаас 141.6 мянган толгойгоор буурчээ.