Байгууллагаараа үндэсний бичиг үсгийн сургалтад хамрагдаж байна
Соёлын яамнаас 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласантай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын албан хаагчид үндэсний бичиг үсгийн сургалтад хамрагдаж байна. Үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албаны хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангах хүрээнд албан хаагчдаа чадавхжуулах зорилгоор байгууллагаараа ийнхүү сургалтад хамрагдаж эхэлжээ. Сургалтыг Монгол Улсын гавьяат багш Ш.Чулуунбор удирдан явуулж […]
Усан бассейн, фитнесс клубын үнэгүй үйлчилгээ3-р сарын 25 хүртэл үргэлжилнэ
Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх түүгээр дамжуулан иргэдийн дархлааг дэмжих зорилгоор Усан спорт сургалтын төвийн дэргэдэх усан бассейн, фитнесс клуб иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Ингэхдээ өглөөний 06-08 цагийн хоорон үнэгүй байх бөгөөд усан бассейнд орох хүмүүс бүх төрлийн шинжилгээнд хамрагдахаас эхлээд эрүүл ахуйн үндсэн шаардлагуудыг биелүүлэх ёстой. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх цагт […]
Хошой аварга малчин хоёр, аварга малчин 8 тодорлоо
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Сүхбаатар аймгаас Монгол Улсын Хошой аварга малчих хоёр, аварга малчин найм тодорлоо. Монгол Улсын Хошой аварга малчнаар Онгон сумын Нүдэн багийн малчин Ёндонжамцын Төгсмандах, Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав нар тодорчээ. Монгол Улсын аварга малчнаар Онгон сумын нэгдүгээр багийн малчин Цэдэндоржийн Энхсайхан, Наран […]