Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх түүгээр дамжуулан иргэдийн дархлааг дэмжих зорилгоор Усан спорт сургалтын төвийн дэргэдэх усан бассейн, фитнесс клуб иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.
Ингэхдээ өглөөний 06-08 цагийн хоорон үнэгүй байх бөгөөд усан бассейнд орох хүмүүс бүх төрлийн шинжилгээнд хамрагдахаас эхлээд эрүүл ахуйн үндсэн шаардлагуудыг биелүүлэх ёстой.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх цагт усанд сэлэлтийн багш нар ээлжээр ажиллаж, анхан шатны мэдлэг олгож байгаа аж.
Усан спорт сургалтын төвийн дарга А.Ганхүү хэлэхдээ, аймгин БТСГ-ын даргын тушаалаар гарсан шийдвэр амжилттай хэрэгжиж, иргэд ч маш таатай хүлээн авч байгаа. Бассейн болон фитнесс клубын ачаалал маш их байна. Үнэ төлбөргүй үйлчилгээ эхэлснээс хойш эхний гурав хоногийн байдлаар усан бассейнд 40 орчим, фитнесс клубээр 120 гаруй хүн үйлчилүүлсэн. Ер нь иргэдийн идэвх их байна. Нөгөө талаас спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нь өдөөх ийм төрлийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байсан нь харагдаж байгаа. Тиймээс хоёр сарын хугацаанд хүн бүрэнэ боломжийг ашиглаасай гэж хүсэж байна гэв.
Усан спорт сургалтын төв нь долоо хоногийн мчгмар, лхагва гарагаас бусад өрүүдэд ажилладаг бөгөөд сургалтын сарын төлбөр нь хүүхэд 35 мянга, том хүн 55 мянган төгрөгийн үнэтэй. Харин фитнесс клуб өдөр бүр ажиллаж байна.