Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сургуулийн 4000, цэцэрлэгийн 1000 орчим хүүхэд танхимын бус хэлбэрээр хичээллэж байна

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл өнөөдөр улс, орон даяар эхэлж байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүд танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэж байна. ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувь нь хичээлд танхимаар, 30 хувь буюу 4000 гаруй нь мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн 22 хувь буюу  1000 гаруй нь танхимын бус цахимаар болон гэрээр […]

Зургаан компани хамтран ажиллах гэрээний нэг тэрбум 219,2 сая төгрөгийг төлөөгүй байна

Аймгийн Засаг дарга хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр жил бүр уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулдаг. Гэтэл ихэнх компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй байна. Одоогоор зургаан компани 2022 оны хамтран ажиллах гэрээний нэг тэрбум 219,2 сая төгрөгийг төлөөгүй байна. Орон нутаг уул уурхайн компаниудтай хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг авч болно […]

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 6-Р ТОЙРОГ БУЮУ ЗҮҮН БҮСД ХЭН ХЭН ХҮЧ ҮЗЭХ ВЭ?

Монгол Улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар тогтсон сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Энэхүү 126-гийн 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар орж ирнэ. Бүсчлэн хувааж 13 тойрог болгосноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүс болж байгаа юм. Хэнтий аймаг улаан талдаа, Сүхбаатар аймаг цэнхэр талдаа […]