Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 6-Р ТОЙРОГ БУЮУ ЗҮҮН БҮСД ХЭН ХЭН ХҮЧ ҮЗЭХ ВЭ?

Монгол Улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар тогтсон сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Энэхүү 126-гийн 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар орж ирнэ. Бүсчлэн хувааж 13 тойрог болгосноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүс болж байгаа юм.

Хэнтий аймаг улаан талдаа, Сүхбаатар аймаг цэнхэр талдаа буюу суурь нь хүчтэй. Харин Дорнод аймагт сүүлийн 20 жил МАН ялж ирсэн. Эндээс харвал зүүн бүсд ширүүн өрсөлдөөн бий болно.

Нэр дэвшигчид тодорхой болоогүй ч намууд дотооддоо нэр дэвшигчдээ ид хэлэлцэж буй.

МАН, АН-аас олон хүний нэр сонсогдож буйн ерөнхийдөө зүүн бүсэд МАН-аас Дорнодод Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн, М.Бадамсүрэн, Д.Солонго, Ш.Ганганмөрөн, Хэнтийд Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Г.Дөлгөөн, Ганхүлэг, Сүхбаатарт Х.Алтай, П.Анужин нарын нэр дуулдаж байна.

Харин АН-аас Дорнодод У.Даш, Ш.Бямбасүрэн, С.Оюун, М.Зоригт, Хэнтийд Т.Пүрэвхатан, Сүхбаатарт Н.Ганибал, Ж.Батсуурь гэсэн хувилбар одоогоор байна.