Аймгийн анхны мянгат малчны хүү Монгол Улсын аварга малчин болов
Сүхбаатар аймгийн анхны мянгат малчны хүү Б.Бат-Өлзий Монгол Улсын аварга малчин боллоо. Тэрээр гэргий Г.Эрдэнэсувд болон үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ хамтаар малынхаа хотонд, гэрийнхээ голомтод шагналаа гардан авлаа. Тэд 1990 онд гэр бүл болсноосоо хойш 30 гаруй жил мал маллаж байна. Б.Бат-Өлзийгийнх өдгөө Наран сумын хоёрдугаар баг Ноёны хөндий гэх газар өнтэй сайхан өвөлжиж байна. […]