Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Уурхайн хаягдал уснаас тогтсон нууранд шувууд ирдэг болжээ

Цайртминерал компанийн уурхайн үйлдвэрийн хаягдал уснаас тогтсон нууранд шувууд ирдэг болоод 10-аад жил болжээ. Ялангуяа хун шувууд хамгийн ихээр ирдэг бөгөөд энд үр төлөө гаргаж бойжуулаад, намартаа дулаан орныг зорьдог байна. Одоогоор тус нууранд том жижиг 100-аад шувуу байгаагаас цөөн тооны бор галуу байна. Гэрэл зургийг Ц.Лхамсүрэн

Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоог эрчимжүүлэх зорилгоор Цэргийн төв эмнэлгийн явуулын эмнэлэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хоёр техник 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймгийн есөн суманд ажиллана. Дээрх баг үзлэгийг дөрөвдүгээр сарын 4-нд Мөнххаан сумаас эхлүүлж, гурав хоногийн хугацаанд тус сумын 240 иргэнийг хамруулжээ. Одоогоор Уулбаян суманд ажиллаж байгаа бөгөөд Түвшинширээ, Халзан сумын иргэдийг […]

Б.Золхүү: Зөвлөн туслах ажлын үр дүнд иргэдэд хүрэх соёлын үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирч байна

Аймгийн Соёл, урлагийн газраас мэргэжлийн байгууллагууддаа жилд хоёр удаа зөвлөн тусалдаг. Уг үйл ажиллагааны зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар газрын дарга Б.Золхүүтэй цөөн хором ярилцлаа. –Зөвлөн туслах ажлын зорилго чиглэл, түүний үр дүнгийн талаар эхлээд мэдээлэл өгнө үү? -Соёл, урлагийн байгууллагууд маань соёлын үйл ажиллагаанаас гадна захиргааны ажлыг давхар хийдэг. Төрөөс соёлын талаар баримталж […]