Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоог эрчимжүүлэх зорилгоор Цэргийн төв эмнэлгийн явуулын эмнэлэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хоёр техник 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймгийн есөн суманд ажиллана.

Дээрх баг үзлэгийг дөрөвдүгээр сарын 4-нд Мөнххаан сумаас эхлүүлж, гурав хоногийн хугацаанд тус сумын 240 иргэнийг хамруулжээ. Одоогоор Уулбаян суманд ажиллаж байгаа бөгөөд Түвшинширээ, Халзан сумын иргэдийг давхар үзлэгт хамруулна.

Нэг суманд 2-3 хоногийн хугацаанд ажиллаж байна. Зарим сумдад илүү олон хоногоор байрлаж зэргэлдээх сумдыг иргэдийг дуудаж үзлэг хамруулж байгаа. Гэвч иргэдийн идэвх төлөвлөж байснаас хангалтгүй байна. Сүхбаатар аймагт ажиллаж эхэлснээс хойш одоогоор гурван сумын 600 орчим иргэн үзлэгт хамрагдсан. Эндээс харахад иргэдийн дунд амны хөндийн өвчлөл, артерийн даралт ихсэлт, нүдний хуурайшилт, элэгний С вирусны халдвар зэрэг өвчлөл ихээр ажиглагдаж байна. Мөн хадврын эхэн үеийн тохиолдлууд ч гарч ирсэн. Бид шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт зуучилна.  Ингэхдээ манай эмнэлгаас гадна өөр хүссэн эмнэлэгтэй нь холбох боломжтой гэж үзлэгйн багийн ахлагч, Цэргийн төв эмнэлгийн их эмч, ахмад Б.Мөнхбат хэллээ.

Асгат, Сүхбаатар, Түмэнцогтоос бусад сумдад тус баг хамт олон ажиллана. Ингэхдээ 18-аас дээш насны бүх иргэдийг урьдчилан сэргийлэх багц үзлэгт хамруулах бөгөөд үзүүлэх иргэд эрт илрүүлгийн багц үзлэгт ороогүй байх, 2019 оноос хойш ЭМД төлсөн байх шаардлагатайг анхаарууллаа.