Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Номын сангийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Хүйтэн, таазнаас нь дусаал гоожсон, мөөгөнцөртсөн гээд хүндхэн орчинд ажиллаж буй ажилчид эрүүл мэндээрээ хохирч байна. Тав тухгүй ийм орчинг зорин ирэх үйлчлүүлэгч ч эрс багасжээ. Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан өөрийн байргүй. 2008 оноос хойш Жаахан шарга театрт байрлаж, орон нутгийн иргэд уншигчдад үйлчилж […]

ЖДҮ дэмжих санг 100 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

ЖДҮ дэмжих сан байгуулж, 100 сая төгрөгөөр санхүүжүүлээр болжээ. Тус сан анхан шатанд үйлдвэрлэл эрхлэгч, шинэ санаа бүхий бизнес шинээр эхлүүлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг  нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн 2025-2026 оны гурван талт хамтын хэлэлцээрт дээрх дэмжлэгийг тусгажээ. Тодруулбал, аймгийн Засаг дарга М. Идэрбат Хөдөлмөр халамж […]