БАЙГАЛЬ ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ, УС,БЭЛЧЭЭРИЙН ХОМСДОЛ, МАЛЫН ТҮҮХИЙН ЭДИЙН УНАЛТ МАЛЧДЫГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА
Хаврын нар үнэхээр элчтэй байдаг. Хэдхэн хоногийн өмнө хээр талыг бүчиж байсан цас наашлах тусам нимгэрч Уулбаян суманд орж ирэхэд бараг цасгүй шахам болж. Нялх төлийн цовоо дуу хангинасан малчдын хотонд малын бэлчээрт хүрч төл бойжуулах их ажлынхаа ард гарахаар зүтгэж буй. Уулбаян суманд урьд жилүүдийг бодвол өвөл нь цас ихтэй ч мал онд мэнд […]
Уулбаян сум Улсын тэргүүний суманд нэр дэвшиж байна.
Уулбаян сум Улсын тэргүүний суманд нэр дэвшиж байна Сүхбаатар аймгийн Уулбаян сум Монгол Улсын тэргүүний суманд нэр дэвшиж байна. Тус сум ажил үйлсээрээ аймагтаа долоон жил тэргүүлж, аймгийн тэргүүний сумаар хоёр удаа шалгарч байсан юм. Уулбаян суманд 2019 онд нийт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Сумдын үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний […]
“Дарьганга” зочид буудлын барилгын ажил 90 хувьтай байна
Аялал жуулчлалын бүс нутаг гэгддэг Сүхбаатар аймгийг зориод ирсэн аялагчдад ая тухтай амрах зочид буудал ховорхон. Тэгвэл тус аймагт олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий “Дарьганга” зочид буудлыг барьж байгаа. Өдгөө барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Зочид буудлыг нутгийн онцлог, түүх, өв соёл, уламжлалыг илэрхийлсэн эсгий гэр, […]
Ижийдээ ус уулгах гэж бүтээсэн “Алтан аяга”
Аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй олон үнэт, ховор нандин үзмэрүүдийн нэг бол энэхүү алтан аяга юм. Дархан Б.Хүрэлбаатар шаазан аягыг мөнгөлж, алтаар шаржээ. Тэрээр энэхүү бүтээлээ “Ижийгээ амьдад нь алтан аяганаас ус уулгая” гэж бодон урласан байна. Аяганы хийцийн хувьд луун хээ бүхий шаазан аягыг мөнгөлж, алтаар шарсан. Аяганы ёроолд утсан сүлжээгээр хорол эрдэнийг хийж, голд нь […]