Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ,мэдээллийн сайт

ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИРГЭН, ААНБ-УУД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ Баруун-Урт сумын хэмжээнд явагдаж байна. Уг ажилд 28 хүнийг түр ажлын байраар ханган дайчилж байна. Мөн иргэд ч идэвхтэй оролцож байгааг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас сайшаав. Их цэвэрлэгээ эхлээд 14 хонож байгаа. Энэ хугацаанд Баруун-Урт сумын есөн багийн хэмжээнд 100 орчим тонн хогийг төвлөрүүлжээ. Хогийг нэгдсэн цэг рүү зөөвөрлөх бөгөөд энэ […]

ИХЭНХ СУМД ӨВС ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦГҮЙ БАЙНА

Сүхбаатар аймгийн ихэнх сумд өвс, тэжээлийн нөөцгүй болжээ. Дөрөвдүгээр сарын байдлаар Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Мөнххаанаас бусад сумд ямар ч нөөцгүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд есөн мянган боодол өвс нөөцөлжээ. Үүнээс сумдаас ирсэн хүсэлтийн дагуу таван суманд 6500 орчим боодол өвсийг олгосон. Одоо нөөцөд 2500 боодол өвс үлдсэн […]

БИЧИГТ БООМТЫГ НЭЭХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ БАЙНА.

Энэ сарын 04-ний өдөр Бичигт боомтын хилийг нээж, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч гол шалгуур болох ариутгал халдваргүйтгэлийн түр пунктын ажил өнөө хэр нь дуусаагүй байгаа учир хилийг товлосон хугацаанд нээх нөхцөл бүрдээгүй байна. Ариутгалын пунктын ажил үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт багтаан хилийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. 03 дугаар сарын 27-нд Монгол Улсын шадар сайд, […]

ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ЦАХИМААР ОРОЛЦОЖ БАЙНА

УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлт болж байна. Онцгой нөхцөл байдалтай холбогдуулан энэ удаагийн чуулганы нээлтийг цахим хэлбэрээр зохиож  байгаа ба аймаг орон нутгийн болоод Аж ахуйн нэгж байгууллагын дарга, удирдлагууд нээлтэд оролцож байна. Хаврын чуулганы ууган хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг […]

НОМИНГИЙН САЛБАР ДЭЛГҮҮР НЭЭГДСЭН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ ДУРСАМЖ…

Худалдаа үйлчилгээний тэргүүлэгч Номин холдинг ХХК-ийн Номин сүлжээ дэлгүүр Сүхбаатар аймагт 2014 онд салбар төвөө нээж, өдгөө аймаг орон нутгийн ард иргэдэд өргөн сонголттой, чанартай хүнсний болоод ахуйн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжийг олгосоор байгаа. Тэгвэл энэ салбар дэлгүүр анх хэрхэн байгуулагдсан талдаар тухайн үед аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Хосбаярын бичсэн сэтгэгдлийг хүргэе. Тэрээр энэ тухай дурсахдаа, 2013 […]