СЭРГЭЭН НУТАГШУУЛСАН ТАРВАГЫГ АГНАСАН ИРГЭД БАРИГДЖЭЭ
2011, 2012, 2019 онуудад Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Эрдэнэцагаан, Дарьганга, Түмэнцогт сумдад 50 орчим сая төгрөгөөр монгол тарвагыг сэргээн нутагшуулсан байдаг. Гэтэл сүүлийн үед эдгээр тарвагыг хууль бусаар агнах тохиолдол гарах болжээ. Тодруулбал, 2020 оны 08 дугаар сард Сүхбаатар сумын иргэн С,Э нар нь сэргээн нутагшуулсан тарвагыг хууль бусаар, хавхаар агнасан нь тогтоогджээ. Улмаар зохих хуулийн дагуу торгуулийн нөхөн төлбөр тавьж, унаж явсан хоёр мотоциклыг нь улсын орлого болгон хураан авсан байна. Мөн бусад […]
УЛСЫН МЭРГЭН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДМААР 250 ГАРУЙ ХАРВААЧ ЧУУЛЛАА
Монгол Улсын мэргэн Л.Одсайханы цолны мялаалга наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд боллоо. Сүхбаатар аймгаас төрөн гарсан анхны мэргэний цолны мялаалга наадмыг Монгол Улсын үлэмж мэргэн Ц.Хүдэрчулуун, даян мэргэн Б.Ёндон, дархан мэргэн Х.Оюунчимэг, даян мэргэн Д.Эрдэнэтуяа тэргүүтэй улс аймгийн цолтой 250 гаруй харваач зорин иржээ. Мялаалга наадам гурван хэсгээс бүрдсэн бөгөөд шинэхэн мэргэнээ Сүхбаатарчууд их жанжин Д.Сүхбаатарын талбайд хүлээн авч, хүндэтгэл […]
СҮХБААТАРЧУУД УЛСЫН МЭРГЭНЭЭ НЭГ ӨРӨӨ БАЙРААР МЯЛААВ
Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын үндэсний сур харваанд түрүүлж Монгол Улсын мэргэн цол хүртсэн Л.Одсайханд аймгийн ЗДТГ, ИТХ-ын зүгээс хүндэтгэл үзүүлж, нэг өрөө байраар мялаалаа. Тодруулбал, Баруун-Урт сумын төвд шинээр сүндэрлэж буй Даймонд таун хотхоны нэг өрөө байрыг олгосон юм. Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй үндэсний сурын спортын хөгжлийг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж, мөрийн […]