Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СЭРГЭЭН НУТАГШУУЛСАН ТАРВАГЫГ АГНАСАН ИРГЭД БАРИГДЖЭЭ

2011, 2012, 2019 онуудад Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Эрдэнэцагаан, Дарьганга, Түмэнцогт сумдад 50 орчим сая төгрөгөөр монгол тарвагыг сэргээн нутагшуулсан байдаг. Гэтэл сүүлийн үед эдгээр тарвагыг хууль бусаар агнах тохиолдол гарах болжээ.

Тодруулбал, 2020 оны 08 дугаар сард  Сүхбаатар сумын иргэн С,Э нар нь сэргээн нутагшуулсан тарвагыг хууль бусаар,  хавхаар агнасан нь тогтоогджээ. Улмаар зохих хуулийн дагуу торгуулийн нөхөн төлбөр тавьж,  унаж явсан хоёр мотоциклыг нь улсын орлого болгон хураан авсан байна. Мөн бусад сумдад ч тарвага нутагшиж буй газраар хавх байрлуулсан тохиолдлуудыг илрүүлжээ.

Тиймээс иргэдийг хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

 

Т.Одончимэг