Мобиком корпорацийн Сүхбаатар салбарын зүгээс Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1, 2, 4 дүгээр сургуульд тус бүр хоёр ширхэг ус цэвэршүүлэгч олголоо. Мөн “Хайр түгээе” аяны хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт есөн сая төгрөгийг гардуулан өгөв.
Мобиком корпорацаас нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрт цэвэр ус” төслийг орон даяар хэрэгжүүлж байгаа. Дээрх дэмжлэг нь энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй бөгөөд тус үүрэн телефоны хэрэглэгчид хайр түгээе цэнэглэгч картыг ашигласнаар энэхүү аянд оролцож, хандив өгч буй гэсэн үг юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад 17 байгууллага хамрагдлаа.
Баруун-Урт сумын 1,2,6,8,11-р цэцэрлэгүүд Ерөнхий боловсролын 1,2,3,4-р сургуулиуд өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байна.
Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. дийн цай хөтөлбөрт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч ААНБайгууллагууд хамрагдлаа.
Т.Одончимэг