Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

200 ГАРУЙ ХҮН ШАЛГАЛТАНДАА УНАЖЭЭ

Энэ сарын 06, 07-ны өдрүүдэд болсон төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад нийт 253 хүн орсоноос 203 нь унаж, 50 хүн тэнцжээ. Анх шалгалтад орохоор 333 хүн бүртгүүлсэн ч 100 орчим хүн тодорхойгүй шалтгаанаар шалгалтандаа ирээгүй байна. Харин ингэж цөөхөн хүн тэнцсэн нь хувь хүний бэлтгэл хангалтгүй байгаатай холбоотой гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдлээ.

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОБГ-Т ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа. ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр газрын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал болоод цаашид зайлшгүй шийдвэрлэх хэд хэдэн асуудлаа танилцуулсан. Улмаар аймгийн удирдлагууд хамтран нөөцийн 016 дугаар цэгийг цахилгаанд холбох, авто машины гражийн өргөтгөлийн хөрөнгийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, ОБГ-т […]

ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ 21 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг тоолох, бүртгэх ажил хийгдэж байна. Одоогоор энэхүү ажил  21 хувьтай үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 1000 орчим галт зэвсэг бүртгэлтэй байдаг бөгөөд үүний 300 […]