Энэ сарын 06, 07-ны өдрүүдэд болсон төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад нийт 253 хүн орсоноос 203 нь унаж, 50 хүн тэнцжээ.
Анх шалгалтад орохоор 333 хүн бүртгүүлсэн ч 100 орчим хүн тодорхойгүй шалтгаанаар шалгалтандаа ирээгүй байна.
Харин ингэж цөөхөн хүн тэнцсэн нь хувь хүний бэлтгэл хангалтгүй байгаатай холбоотой гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдлээ.