Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБААС МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Аймгийн шуурхай штаб 11 дүгээр сарын 19-ний 21 цагт хуралдаж, зарим мэдээллийг өглөө. Тодруулбал, хөрш зэргэлдээ Дорноговь аймагт “Ковид 19”-ийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.

Тодруулбал, Улаанбатар хот болон эрсдэлтэй бүс нутгаас тухайн орон нутгаасаа тусгай зөвшөөрлийн дагуу ирж буй иргэдийг аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсаны дараа 14 хоног гэрийн дэглэм сахиулах, харин зөвшөөрөлгүйгээр буюу нууцаар нэвтрэхийг завдсан иргэдийг  мөн шинжилгээнд хамруулж,  өндөр хамгаалалт дор 14 хоног тусгаарлах байранд тусгаарлахаар шийдвэрлэжээ.

“Ковид 19”-ийн тохиолдол Монгол Улсад бүртгэгдэхээс өмнө буюу 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт Улаанбаатар хот болон өөр аймгаас 1600 гаруй хүн иржээ. Эдгээр иргэд дунд Дорноговь аймгаас ирсэн 10 орчим иргэн айгааб өгөөд эдгээр нь бүгд тус аймагт өвчлөл илэрхээс өмнө Сүхбаатар аймаг ирсэн байна.

Т.Одончимэг