Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Аймгийн МХГ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дзнгийн талаар долоо хоног бүр мэдээлэл өгч байна. Энэ удаад 01 дүгээр сарын 04-08-ний өдрийн мэдээллийг хүргэж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хүнсний үйлдвэр, худалдаа, хадгалалт түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг Баруун-Урт суманд зургаан ажлын хэсэг хуваарийн дагуу […]

ӨНГӨРСӨН ОНД АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧИД 12 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой энэ өдөр тохиож байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 41 удаагийн объектийн түймэр гарч, аврагч гал сөнөөгчид нийт 12 хүний амь нас, айл өрх, албан байгууллагын 1,6 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тус аймагт одоогоор гал түймэр унтраах хоёр анги ажиллаж […]

СҮХБААТАР СУМ ТЭМЭЭГ МАЛЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

Малын тоо толгойн албан татварын тухай хууль энэ оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн орон нутаг ИТХ-аараа хэлэлцэн татварын хувь, хэмжээг тогтоох ёстой. Үүний дагуу Сүхбаатар сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хурлаар уг асуудлыг хэлэлцэн татварын хувь хэмжээг тогтоожээ. Ингэхдээ тэмээг малын тоо толгойн татвараас бүрэн чөлөөлсөн байна. Харин хонь […]

УИХ-ЫН ГИШҮҮД 25 МЯНГАН ШИРХЭГ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАВ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Онцгой комисст 25 мянган ширхэг эмнэлгийн хэрэгслийг хандивлалаа. Үүнд 5000 ширхэг нэг удаагийн малгай, 2500 ширхэг амны хаалт, 4800 ширхэг нүдний шил, 2000 ширхэг эмнэлгийн хог хаягдлын уут, 2000 ширхэг нөмрөг, 5000 ширхэг хүзүүвч, 4000 ширхэг улавч багтжээ. […]