Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Аймгийн МХГ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дзнгийн талаар долоо хоног бүр мэдээлэл өгч байна. Энэ удаад 01 дүгээр сарын 04-08-ний өдрийн мэдээллийг хүргэж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хүнсний үйлдвэр, худалдаа, хадгалалт түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг Баруун-Урт суманд зургаан ажлын хэсэг хуваарийн дагуу хийж, шалгалтаар хадгалах болох хэрэглэх хугацаа дууссан 271 нэр төрлийн 4.6кг, 2675 ширхэг 6873879 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хураан авч Баруун-Урт сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлд өгч устгууллаа.

Аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын дагуу “Маскаа зүүе, гараа угаая” аяны хүрээнд 11 заалттай төлөвлөгөө гарган биелэлтийг долоо хоног бүрээр гарган хүргүүлж байна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх “Зай барь” аяныг найман заалттай төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлт 75 хувьтай байна. Мөн аяны хүрээнд томоохон худалдааны төвүүдэд коронавурусээс урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж биелэлт хангалтгүй, улсын байцаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй гурван аж ахуй нэгж, хоёр иргэнд 1 сая 650.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг авлаа.

Цаашид худалдаа үйлчилгээний газрууд нь эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах, үйлчлүүлэгч хэрэглэгч нар болон иргэн бүр нийгмийн үүргээ ухамсарлан амны хаалт зүүж, зайгаа барьж үйлчилгээ авахыг зөвлөж байна.