ТАТАН АВАЛТААР ИРСЭН БҮХ ИРГЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ
Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд 02 дугаар сарын 09-нд орон нутгийн 168 иргэнээ татан авах ажлыг амжилттай зохион байгууллаа. Эдгээр иргэдийг замд нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх иргэний хариу сөрөг гарчээ. Гэвч сөрөг гарсан гээд тайвширч болохгүй. Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоног гэрийн ажиглалтад байх бөгөөд энэ хугацаанд иргэд […]
ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ БОЛОН БУСАД ШАГНАЛУУДЫГ ГАРДУУЛЛАА
Жил бүр сар шинийн баярын босгон дээр төрийн дээд одон медаль болон аймгийн Засаг даргын нэрэмжит болзолт шагналыг олгодог уламжлалтай. Энэ хүрээнд өнөөдөр дөрвөн иргэнд төрийн медаль гардуулав. Мөн боловсрол болон спортын салбарт өндөр амжилт гаргасан багш сурагч, тамирчдыг шагнаж урамшууллаа. Өнгөрч буй хулгана жил Сүхбаатарчуудын хувьд ололт амжилт арвинтай, өгөөж буянаа өгсөн жил байлаа. […]