ЗАЛУУЧУУДЫН ӨДРӨӨР МУЗЕЙ ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн 25-ныг залуучуудын өдөр болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Угсаатны зүйн музей эл өдөр залуучууд болон зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тус музей нь үзвэрийн 10 танхимаар дамжуулан 2500 гаруй үзмэрээ дэглэн иргэдэд сонирхуулж буй. Аймгийн Залуучуудын холбооноос ААНБ-уудыг залуучуудын өдрөөр ямар нэг зорилтот ажлыг тогтмол зохион […]
АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛД 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ОЛГООД БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл”-ийг Сүхбаатар аймагт олгож эхэлсэн. Одоогоор тус аймгийн хэмжээнд зургаан ААНБ, 42 иргэнд нийт 1,9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа аж. Энэхүү зээл нь зөвхөн үйлдвэрлэл эрхэлж буй ААНБ, иргэнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар […]