Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗАЛУУЧУУДЫН ӨДРӨӨР МУЗЕЙ ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн 25-ныг залуучуудын өдөр болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Угсаатны зүйн музей эл өдөр залуучууд болон зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тус музей нь үзвэрийн 10 танхимаар дамжуулан 2500 гаруй үзмэрээ дэглэн иргэдэд сонирхуулж буй.
Аймгийн Залуучуудын холбооноос ААНБ-уудыг залуучуудын өдрөөр ямар нэг зорилтот ажлыг тогтмол зохион байгуулж байхыг уриалсны дагуу эхнээсээ ийнхүү ажил хэрэг болж эхэлсэн байна.

Т.ОДОНЧИМЭГ