Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

336,9 М.КВ ТАЛБАЙГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖЭЭ

Аймгийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл хийх ажлыг Мал эмнэлгийн газраас зохион байгууллаа. 2278 ширхэг сэг зэмийг цуглуулан нэгдсэн устгалын цэгт төвлөрлүүлэн устгаж, нийт 336,9 м.кв талбайг халдваргүйжүүлжээ. Тодруулбал үүнд нийтийн эзэмшлийн талбай 61.8м.кв, хашаа хороо-95.0м.кв, өтөг бууц 65.9м.кв, худаг уст цэг-17.4м.кв, бэлчээрийн талбай-62.7, түүхий эдийн агуулах зоорь15.8, устгалын цэгийн 23.1м.кв талбайг […]

Халдвар илэрсэн аймгуудтай залгаа нутагладаг сумдад хяналтын пост ажиллана

Хэнтий, Дорноговь аймгуудад коронвирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Тус хурлаар дээрх аймгуудтай хил залгаа нутагладаг сумдад тогтмол хяналтын пост гаргахаар шийдвэрлэлээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зааг нутаг Давсанбарах дахь постын хүчийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь чангатгах чиглэлийг өгөв. Мөн Бор-Өндөр чиглэлд тус аймгийн Уулбаян, Түмэнцогт сумдын нутгаас уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийдэг […]

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАВ

  Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус аймгийн мэргэжлийн анги, байгууллага, сургууль, цэцэрлэгүүд 03 дугаар сарын 25-ны 16 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллав. Тэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан байгууллага тус бүрийнхээ аюулгүй талбайд цугларах дадлагыг хийсэн юм. Ингэхдээ газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, энэ үед авах хариу арга хэмжээний зааврын дагуу ажилласан юм. […]