Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАВ

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус аймгийн мэргэжлийн анги, байгууллага, сургууль, цэцэрлэгүүд 03 дугаар сарын 25-ны 16 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллав. Тэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан байгууллага тус бүрийнхээ аюулгүй талбайд цугларах дадлагыг хийсэн юм.
Ингэхдээ газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, энэ үед авах хариу арга хэмжээний зааврын дагуу ажилласан юм. Мөн мэргэжлийн анги байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалд аймгийн ОБГ-аас хяналт шалгалтыг хийжээ.