Аймгийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл хийх ажлыг Мал эмнэлгийн газраас зохион байгууллаа. 2278 ширхэг сэг зэмийг цуглуулан нэгдсэн устгалын цэгт төвлөрлүүлэн устгаж, нийт 336,9 м.кв талбайг халдваргүйжүүлжээ.
Тодруулбал үүнд нийтийн эзэмшлийн талбай 61.8м.кв, хашаа хороо-95.0м.кв, өтөг бууц 65.9м.кв, худаг уст цэг-17.4м.кв, бэлчээрийн талбай-62.7, түүхий эдийн агуулах зоорь15.8, устгалын цэгийн 23.1м.кв талбайг хамруулжээ.
Мөн 13 суманд халдваргүйтгэлд зориулсан эмийн бодис, халдвар хамгаалалын хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг олгожээ.
Т.ОДОНЧИМЭГ