Мөнххаан сумаас 03 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очсон нэг иргэнээс Коронавирусний халдвар илэрч, PSR шинжилгээгээр батлагджээ. ҮҮнтэй холбоотойгоор тус сумын Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
Сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаах, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох, сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг түр зогсоох, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаанд хориглох, дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарыг 09 цагаас 20 цаг хүртэл болгох, хоол цайны газар, бар ресторан, спорт заал, соёл урлагийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдэрлэжээ.
Т.ОДОНЧИМЭГ