Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Мөнххаан сум улаан, Баруун-Урт, Уулбаян сумд улбар шар түвшинд шилжлээ

Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Мөнххаан сумыг улаан, Баруун-Урт, Уулбаян сумдыг улбар шар түвшинд шилжүүллээ. Шалтгаан нь Мөнххаан сумаас Улаанбаатар хотод очоод коронавирус илэрсэн иргэний нэгдүгээр хавьтагч болох иргэн Э-ийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Улмаар PCR-ын шинжилгээг авч, Хэнтий аймаг дахь лаборатори руу илгээсэн байна.
Иймд дээрх сумдын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, орж гарах замын хөдөлгөөн, караоке, соёл урлаг, спортын арга хэмжээ, хурал цуглаан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Т.ОДОНЧИМЭГ