Энэ бол Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11А ангийн сургч М.Агиймаагийн зурсан зураг. Тэрээр “Коронавируст өвчний үе дэх Сүхбаатар аймаг” сэдвийн хүрээнд зургаа зуржээ. Гол утга санаа нь аюулт өвчний үед аймгаа хамгаалан зогсож буй албан хаагчдад талархлаа илэрхийлэхийг хүссэн байна. Мөн нийт иргэдээ уриалга дэвшүүлжээ.
Зургийн маань гол утга нь аймгаараа нэгдэж, нэг хүн шиг байж, бүгд урьдчилан сэргийлэлтээ зөв хийж чадвал бүгд амны хаалтаа авч шидэх цаг тун ойрхон байгаа гэдэг санаа. Дээд хэсэгт аймгийнхаа газрын зурганд амны хаалт зүүлгэн, наад талд нь ийм хүнд цаг үед ард иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж байгаа цагдаа, онцгой, эмч нар, хэвлэл мэдээллийнхнийгээ дүрсэлсэн. Газрын зургийн дээд талд нь хамгаалалтын хувцастай, ариутгал хийж буй хүний дүрслэл нь аймаг маань бүхэлдээ ариун гэдэг санаа юм. Харин доод талд нь хүн бүр иргэний үүргээ биеүүлүүлж гэртээ байхыг уриалсан гэж М.Агиймаа ярилаа.
Хүмүүн сайн дурын бүлгэмийн санаачилгаар коронавирусний халдвараас уьдчилан сэргийлэх, аюулт цар тахлын эсрэг хамтдаа нэгдэх уриалга бүхий “Бид тайвшрах болоогүй” гар зургийн уралдаанд нийт 200 орчим бүтээл ирсэн байна. Харин шалгаруулалтыг 1-5, 6-9, 10-12 дугаар анги гэсэн гурван насны ангилалаар явуулжээ.
Энэхүү уралдааныг аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны шагналыг бүрэн ивээн тэтгэсэн юм. Уралдааны 1-5 дугаар ангийн төрөлд 1-А.Уранхас, 2-А.Бүжинлхам, 6-9 дүгээр ангийн төрөлд 1-Г.Даваадорж, 2-Э.Андхүү, 9-12 дугаар ангийн төрөлд 1-М.Агиймаа, 2-О.Отгонзул нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм.
Т.ОДОНЧИМЭГ