Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Д.МӨНХЗУЛ: ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДАА ЭРСДЛЭЭС ХАМГААЛЖ, ХАМТДАА ЦАР ТАХЛЫГ ДАВАН ГАРАХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Сүхбаатар аймагт батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчдыг тогтоож, тандалт шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байгаа. Халдварын тоо цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын бэлтгэл бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц өнөөгийн нөхцөл байдлын талаар АНЭ-ийн дарга Д.Мөнхзултай цөөн хором ярилцлаа. -Сүхбаатар аймаг халдвар авсан иргэдээ орон нутагтаа эмчилж байна. Яг өнөөгийн нөхцөл […]

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДААР БОРОО ОРЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн зүүн урд сумдын нутаг буюу Дарьганга, Онгон, Эрдэнэцагаан, Асгат, Наран сумдын нутгаар бороо орж байна. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс Онгон сумын нутагт зургаан пуужин харважээ. Өнөөдөртөө дахин нэмэлтээр Халзан сумын нутагт пуужин харвана, үүний үр дүнд Халзан, Баруун-Урт, Сүхбаатар сумдын нутгаар бороо орох төлөвтэй гэж тус төвөөс мэдээллээ. Харин тунадасны хэмжилтийг […]

ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХӨНГӨН БАЙНА

Сүхбаатар аймаг коронавирусний нэг шинэ голомт болсныг ЭМЯ-аас зарласан. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагч болох 1700 орчим иргэнийг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа. Улмаар батлагдсан тохиолдлын тоо таваар нэмэгдэж, 11 болоод байна. Эдгээр иргэдийг АНЭ-ийн халдвартын тасагт эмчилж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Дээрх тохиолдлууд бүгд анхны голомт […]