Сүхбаатар аймаг коронавирусний нэг шинэ голомт болсныг ЭМЯ-аас зарласан. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагч болох 1700 орчим иргэнийг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа. Улмаар батлагдсан тохиолдлын тоо таваар нэмэгдэж, 11 болоод байна. Эдгээр иргэдийг АНЭ-ийн халдвартын тасагт эмчилж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ.
Дээрх тохиолдлууд бүгд анхны голомт болох Мөнххаан сумаас илэрчээ. Тиймээс Мөнххаан сумыг улаан түвшинд шилжүүлж, тандалтын ажлыг эрчимжүүлжээ. Мөн нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Халдвар авсан иргэд 18-65 насныхан байгаа бөгөөд архаг хууч өвчтэй гурван иргэн байна. Одоогоор биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Мөнххаан суманд тандалтын таван баг ажиллаж байна. Тус сумын 650 өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Батцэцэг хэллээ.
Халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байж, аймгийн төврүү орж ирэх эрсдлээс хамгаалж аймгийн хэмжээнд хатуу хөл хорионы дэгдэмийг мөрдсөн хэвээр байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийг хүнс болон эм эмнэлгийн хэрэгсэл, түлээ нүүрс зэргийг хүргэлтээр авах нөхцлийг нь бүрдүүл өгсөн. Тиймээс иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй бйаж, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжрудах шаардлагатай байгааг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.
Т.ОДОНЧИМЭГ