Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

48 МЯНГАН М2 ТАЛБАЙД АРИУТГАЛ ХИЙЖЭЭ

Халдварын батлагдсан тохиолдлын явсан маршрутын дагуу худалдаа үйлчилгээний газар болон зарим зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Хоёр өдрийн хугацаанд нийт 48 мянган м2 талбайд ариутгал хийжээ.

Үүнээс гадна аймгийн төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон Мөнххаан, Халзан сумдад ариутгалын ажлыг аймгийн Мал эмнэлгийн газар гүйцэтгэж байгаа юм. Харин худалдаа үйлчилгээний болон байгууллага доторх халдваргүйжүүлэлтийг  аймгийн Эрүүл мэндийн газар хийж байгаа аж.