Аймгийн Онцгой комисс хуралдаж, шуурхай мэдээлэл өглөө. Коронавирусний халдварын батлагдсан тохиолдын ойрын хавьтал 87 хүний PCR шинжилгээг илгээхэд, таван хүний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагджээ.
Батлагдсан тохиолдлууд нь бүгд анхны голомт болох Мөнххаан суманд байгаа юм. Тодруулбал тэдний хоёр нь малчин, гурав нь сумын төвийн иргэн байна. Эдгээр иргэдийг АНЭ-рүү зөөвөрлөх ажлыг шуурхай зохион байгуулж эхлээд байна.
Т.ОДОНЧИМЭГ