Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОЙРЫН БОЛОН ДАМ ХАРЬЦАГЧДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА

Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын ойрын харьцагч 137, дам харьцагч 1014 болж нэмэгджээ. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Хоёр өдрийн хугацаанд нийт 400 орчим шинжилгээг Хэнтий, Дорнод аймаг аймаг дахь лаборатори болон ХӨСҮТ-рүү илгээсэн, ороогоор хариу гараагүй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Үүнээс гадна тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 518 алба хаагчаас шинжилгээ аваад байгаа аж.

Т.ОДОНЧИМЭГ