Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

48 МЯНГАН М2 ТАЛБАЙД АРИУТГАЛ ХИЙЖЭЭ

Халдварын батлагдсан тохиолдлын явсан маршрутын дагуу худалдаа үйлчилгээний газар болон зарим зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Хоёр өдрийн хугацаанд нийт 48 мянган м2 талбайд ариутгал хийжээ. Үүнээс гадна аймгийн төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон Мөнххаан, Халзан сумдад ариутгалын ажлыг аймгийн Мал эмнэлгийн газар гүйцэтгэж байгаа юм. Харин худалдаа үйлчилгээний болон байгууллага доторх халдваргүйжүүлэлтийг […]

АНХНЫ ГОЛОМТНООС ДАХИН 5 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Аймгийн Онцгой комисс хуралдаж, шуурхай мэдээлэл өглөө. Коронавирусний халдварын батлагдсан тохиолдын ойрын хавьтал 87 хүний PCR  шинжилгээг илгээхэд, таван хүний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагджээ. Батлагдсан тохиолдлууд нь бүгд анхны голомт болох Мөнххаан суманд байгаа юм. Тодруулбал тэдний хоёр нь малчин, гурав нь сумын төвийн иргэн байна. Эдгээр иргэдийг АНЭ-рүү зөөвөрлөх ажлыг шуурхай […]

ОЙРЫН БОЛОН ДАМ ХАРЬЦАГЧДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА

Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын ойрын харьцагч 137, дам харьцагч 1014 болж нэмэгджээ. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Хоёр өдрийн хугацаанд нийт 400 орчим шинжилгээг Хэнтий, Дорнод аймаг аймаг дахь лаборатори болон ХӨСҮТ-рүү илгээсэн, ороогоор хариу гараагүй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Үүнээс гадна тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, эрүүл мэндийн салбарын […]