Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТОГЛООМ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТАЛБАЙГ АРИУТГАЖЭЭ

Аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорионы энэ үед иргэдийг өглөөний 05-08 цагийн хооронд нийтийн эзэмшлийн талбайд дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн.  Үүнтэй холбоотойгоор иргэдийн бөөгнөрөл ихээр үүсдэг хүүхдийн тоглоомын талбай болон чийрэгжүүлэлтийн талбайг ариутгажээ. Энэхүү ажлыг аймгийн Биеийн тамир, спортын газраас санаачлан хийж, нийт 24 талбайг ариутгасан байна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх замаар иргэдийн дархлааг дэмжих […]

НЭМЭЛТЭЭР 100 ОР ДЭЛГЭХЭЭР БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖЭЭ

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 20 ортой, 50 ортой хоёр эмнэлгийг тусгаарлах эмнэлгээр ашиглаж байгаа. Одоогоор тус эмнэлэгт халдвар авсан 68 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид байдал хүндэрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох эрсдлээс урьдчилан сэргийлж нэгдсэн дотуур байранд нэмэлтээр 100 ор дэлгэхээр болжээ. Улмаар хүн хоорондын тусгаарлалтын хаалт болон бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэж, бэлэн байдлыг […]

ОНГОН СУМАНД ДАХИН НАЙМАН ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, 11 БОЛЛОО

04 дүгээр сарын 24-ний 12 цагийн байдлаар тус аймагт коронавирусний халдварын тохиолдол наймаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 151 боллоо. Дээрх тохиолдол нь бүгд Онгон суманд батлагдсан бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын харьцагч буюу буяны ажилд оролцохоор очсон иргэд ажээ. Харин сүүлийн 24 цагт есөн хүн эдгэр эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 74 боллоо. Одоогоор АНЭ-ийн […]