04 дүгээр сарын 24-ний 12 цагийн байдлаар тус аймагт коронавирусний халдварын тохиолдол наймаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 151 боллоо. Дээрх тохиолдол нь бүгд Онгон суманд батлагдсан бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын харьцагч буюу буяны ажилд оролцохоор очсон иргэд ажээ.
Харин сүүлийн 24 цагт есөн хүн эдгэр эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 74 боллоо. Одоогоор АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 68, Онгон сумын ЭМТ-д зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Т.ОДОНЧИМЭГ