ХАРЪЯАЛЛЫН БУС ИРГЭН ГЭЭД ШИНЖИЛГЭЭ АВАЛГҮЙ ЯВУУЛСАН ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
Хэнтий аймгаас Түвшинширээ суманд ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн. Тэгвэл тухайн иргэнийг нутаг буцахад нь Хэнтий аймгийн холбогдох газрууд харъяаллын бус иргэн гээд шинжилгээ авалгүй явуулжээ. Тухайн иргэн нь Хэнтий аймагт 4 дүгээр сарын 16-нд очиж, 28-ны өдөр хүү нь очиж авчээ. Ирэхдээ шинжилгээ өгөх гэсэн боловч хэлсэнчлэн харъяаллын бус иргэн гээд шинжилгээ авалгүй […]
ҮНДСЭН ХАРЪЯАЛЛААСАА ӨӨР ГАЗАР БАЙГАА АХМАДУУД ТУХАЙН ГАЗРАА ВАКЦИНАА ХИЙЛГЭЖ БОЛНО
Сүхбаатар аймагт 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулах ажил эхэллээ. Баруун-Урт суманд ажиллаж байгаа дархлаажуулалтын таван цэгийн зөвхөн хоёр нь л ахмадуудад үйлчлэх юм. Харин сумдын тухайд үндсэн нэг цэгээрээ дамжуулан бүх дархлаажуулалтыг хийж байгаа аж. Сүхбаатар аймгийн хэмжээнд 50-аас дээш насны 7479 иргэн бий. Эдгээр ахмадууд өөрсдийн багийн харъяаллын дагуу заасан хугацаанд очиж вакцинаа хийлгэх […]
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 17 АЖИЛТАН ХАЛДВАР АВААД БАЙНА
Сүхбаатар аймгийн найман суманд коронавирусний халдвар бүртгэгдсэн. Эдгээр сумын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 17 ажилтан халдвар авчээ. Үүнээс зургаа нь халдвар авсан иргэдийг эмчилж байх явцдаа буюу эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол үлдсэн хэсэг нь батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийн замаар халдвар авчээ. Өвчний голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудын халдвар хамгааллын хувцас солих, эмчилгээ, […]
ТҮВШИНШИРЭЭ СУМАНД КОРОНАВИУРСНИЙ ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ
Сүүлийн 24 цагт 71 сорьцонд шинжилгээ хийхэд дөрвөн тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 172 боллоо. Шинээр Баруун-Урт суманд нэг, Мөнххаанд хоёр, Түвшинширээ суманд нэг тохиолдол нэмж батлагдсан. Ингэснээр Сүхбаатар аймгийн найман суманд коронавирусний халдвар бүртгэгдээд байна. Түвшинширээ суманд бүртгэгдсэн тохиолдол нь Хэнтий аймгаас 4 дүгээр сарын 28-нд сумандаа ирж, гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халдвар илэрсэн […]